Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 1:14 - Ариун Библи 2013

14 Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина. Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд, ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.

Onani mutuwo Koperani




Амос 1:14
20 Mawu Ofanana  

Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ.


Тэр үед Иоаб, Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан хаан хотыг нь эзэлж авав.


Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран хөрөө, ирт төмөр зээтүү ба төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.


Хавар цаг, хаадын дайнд морддог үеэр Иоаб цэргийн хүчээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн нутгийг сүйрүүлээд, Раббад ирж бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Иоаб, Раббаг цохин устгалаа.


Бүрээн дуунаар “Иин хо хо” цангинуулдаг. Тулааныг, жанжингуудын нүргэлэх дууг, дайны уухайг алсаас үнэртдэг билээ.


Хуй салхиараа тэднийг хөөж, Шуургаараа тэднийг сүрдүүлээч.


Түг түмдийн ЭЗЭН Чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галын дөлөөр шийтгэнэ.


ЭЗЭН дуу хоолойн сүр хүчийг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ.


Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана.


Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга Уур хилэнгээр гарчээ. Тэр нь буруутуудын толгой дээр хуйлран эргэлдэнэ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, Хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Аммоны хөвгүүдийн Рабба уруу эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.


Баруун гарт нь “Иерусалим уруу” хэмээх мэргэ төлгө таарсан нь хэрэм эвдэгчийг тавьж, аллагад зориулан ам нээж, чанга дуугаар уухайлж, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж, овоо босгож, далан ухахын тулд юм.


Харин Израилийн бузар буруут ноён чиний төгсгөлийн шийтгэлийн цаг, чиний өдөр иржээ”


Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”


харагтун, Би та нарын эсрэг мутраа сунгаж, та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг ард түмнүүдээс таслан та нарыг газруудаас устгана. Би та нарыг сөнөөнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.»


Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө.


Моабын дээр Би гал илгээнэ. Тэр гал Кериотын цайзуудыг залгих болно. Моаб бужигнаан дунд, дайны уухай, бүрээн дуунд мөхнө.


Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.


(Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмөр ор бөгөөд энгийн хүний тохойгоор есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа.)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa