Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 1:13 - Ариун Библи 2013

13 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд өөрсдийн хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.

Onani mutuwo Koperani




Амос 1:13
27 Mawu Ofanana  

Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран хөрөө, ирт төмөр зээтүү ба төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.


Тэр үед хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж Менахем Тирзагаас авахуулан Тифсаг буюу түүн дотор болон хил хязгаарт нь байсан бүх хүнийг цохиж, бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь сийчжээ.


ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан ЭЗЭН айлдсан үгийнхээ дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг тэднийг илгээсэн юм.


Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв.


Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй харин израильчууд тэднийг устгалгүй тэднээс тойрсон билээ.


Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, араб хүн Гешем нар үүнийг сонсоод биднийг шоолон басамжилж —Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг тэрслэн босож байна уу? гэв.


Гебал, Аммон болон Амалек, Филист, Тирийн оршин суугчид дээр


Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, Талбайг талбайтай нь нийлүүлэгчид хөөрхий еэ! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.


Едом, Моаб болоод Аммоны хөвгүүд,


Хүний хүү чи, эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд ба доромжлолынх нь тухай ингэж айлдаж байна” гэж хэл. “Илд, илд сугалагдсан, аянга мэт байж залгихын төлөө аллагад өнгөлөгдсөн байна.


ЭЗЭНий үг надад ирж —


Хэдийгээр ЭЗЭН тэнд байсан боловч чи “Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг нь минийх болж, бид тэднийг эзэмшинэ” гэж хэлсэн учраас


Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж, Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.


Израиль аа, Бурхан ЭЗЭН өөдөө эргэ. Хилэнцээсээ болж чи бүдэрсэн билээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Төмөр савраар тариа цохихын адил Гилеадыг тэд цохисон тул


Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү түгшээ, тэднийг битгий өдөө, Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй! Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa