1 Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.
Иаков хөвгүүдээ дуудан —Та нар цугларцгаа. Би та нарт ирэх өдрүүдэд юу болох тухай хэлж өгье.
Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.
Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд Би Моабын сайн сайхныг сэргээнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Моаб дээр ирэх шүүлт ингэж дуусаж байна.
«Харин сүүлчийн өдрүүдэд Би Еламын сайн сайхныг сэргээх болно» хэмээв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Миний ард түмэн Израилийн эсрэг чи газрыг бүрхэх үүл адил дайрна. Гог оо, чамайг Би нутгийнхаа эсрэг авчрах бөгөөд чамаар Өөрийнхөө ариуныг тэдний нүдэнд толилуулах үед үндэстнүүд Намайг мэдэх болно»
Хожмын өдрүүдэд ард түмэнд чинь юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдийнх юм гэв.
Тэгээд хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон нь биелэгдэх болно.
Өдөр бүрийн тахилыг болиулж, хоосролын бузар юмыг тавих цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно.
Маалинган хувцастай, голын усан дээр зогсогч хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд орших Нэгэнээр тангараглан —Тэр нь нэг үе, хоёр үе, тэгээд хагас үеийн туршид болох бөгөөд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэхийг би сонслоо.
Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв.
Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.
Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүнээр тохоогдон, Толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана.
Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд
Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно.
Нялхас аа, энэ бол сүүлчийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн антихристүүд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ.
Хайртууд минь, бидний Эзэн Есүс Христийн элч нараар урьдаас хэлүүлсэн үгсийг та нар санах ёстой.
Юу гэвэл, тэд та нарт “Итгэл сүсэггүйн хүсэл тачаалаа даган явагч, элэглэн тохуурхагсад эцсийн үед гарч ирнэ” гэж хэлж байсан.