12 Ингэснээр үнэнд итгээгүй, зүй бусыг таалсан бүхэн яллагдах юм.
12 Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдах юм.
Зөвтийг хийгээд буруутыг ЭЗЭН шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
Цөвт байдлаараа тэд хааныг Заль мэхээрээ тэд ноёдыг баярлуулна.
Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан, Тэдний арьсыг хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд
Тэд үүнийг сонсоод баярлаж, түүнд мөнгө өгөхөөр амлав. Тиймээс Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв.
Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.
Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.
Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, бусдыг үйлдэхэд нь ч сайшаадаг байна.
Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав.
Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй мөртлөө зүй бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана.
зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг,
Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.
Учир нь Бурхан биднийг уур хилэнд бус, харин бидний Эзэн Есүс Христээр аврал авахад зориулжээ.
болон элдэв зүй бусын заль мэхтэйгээр, мөхөгсдийн төлөө ирнэ. Учир нь тэд аврагдах үнэний хайраас татгалзсан.
Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.
Хайрт минь, мууг бус харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм.