28 Египет болон бүх орноос тэд Соломонд морьд авчирдаг байлаа.
28 Египет болон бүх орнуудаас тэд Соломонд морьд авчирдаг байлаа.
Соломон морьдыг Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс өндөр үнээр худалдан авдаг байв.
Соломон морьдоо Египет, Куегээс оруулж ирдэг байсан бөгөөд хааны худалдаачид тэднийг Куегээс өндөр үнээр худалдан авдаг байв.
Тэд Египетээс нэг тэргийг зургаан зуун шекелээр, нэг морийг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирээд хитчүүдийн бүх хаан ба Арамын хаадад өөрсдийн гараар зардаг байв.
Соломон морьд ба тэрэгнүүдэд зориулсан дөрвөн мянган жүчээ мөн арван хоёр мянган морьтонтой байв. Тэрээр тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны хамт Иерусалимд байрлуулжээ.
Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.