Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 6:20 - Ариун Библи 2013

20 Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Таны боол энэ газар уруу харан залбирах залбирлыг сонсохын тулд энэ өргөө буюу Өөрийн нэрээ тэнд тавина гэж Таны хэлсэн тэр газар уруу Таны мэлмий өдөр ч, шөнө ч нээлттэй байх болтугай.

Onani mutuwo Koperani




2Шастир 6:20
17 Mawu Ofanana  

ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмийгээ нээн хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгийг сонсооч.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


“Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг гамшигт муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод, (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа) зовлон шаналал дундаас Тан уруу хашхирах аваас Та сонсож, биднийг аврах болно” гэсэн билээ.


Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. Бурхан ЭЗЭН минь ээ! Боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, хашхирах гуйлтыг сонсооч.


Өө, Бурхан минь, энэ газар дахь залбиралд мэлмий тань тунгалаг, сонор тань соргог болтугай.


“Би ард түмнээ Египет газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй мөн Миний ард түмэн Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй байв.


Харин Би нэрээ тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Давидыг сонгосон билээ” гэсэн юм.


Энэ газар дахь залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний сонор соргог байх болно.


Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс, Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна.


ЭЗЭН чамайг хамгаалагч, ЭЗЭН чиний баруун гар тал дахь сүүдэр чинь юм.


Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Хайр энэрэлд нь найдагчдыг хардаг нь


ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.


Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан газрын бүх ургацынхаа дээжээс авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН нэрээ байлгахаар сонгож авсан тэр газарт аваачиж,


Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa