Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 6:18 - Ариун Библи 2013

18 Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр хүн төрөлхтний хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Тэгвэл миний барьсан энэ өргөө хичнээн өчүүхэн юм бэ!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!

Onani mutuwo Koperani




2Шастир 6:18
21 Mawu Ofanana  

Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!


Манай Бурхан бүх бурхнаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх ёстой.


Гэвч тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй байхад Түүнд зориулан хэн өргөө барьж чадах юм бэ? Түүний өмнө утлага уугиулахаас биш, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ?


Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөлд мөн түүнд бүү итгэ! Учир нь ямар ч үндэстэн ба хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, болон миний эцэг өвгөдийн гараас аварч чадаагүй. Иймд та нарын Бурхан, та нарыг гараас минь мөн аврах байх даа!” гэж хэлүүлжээ.


Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Өөрийн зарц Давидад хэлсэн үгээ бататгаж өгөөч!


Гэсэн ч боолынхоо залбирал, айлтгалыг анхааран үзээч. Бурхан ЭЗЭН минь ээ! Боол тань Таныхаа өмнө залбирсан энэ залбирал, хашхирах гуйлтыг сонсооч.


Шавар сууцанд амьдардаг, Суурь үндэс нь шороо тоосонд байдаг, Хивэн эрвээхэй адил бяцлагддаг хүмүүст Тэр яаж найдах юм!


Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж, Түүний өмнө үгсээ сонгох вэ?


Та өндөрт гарч, олзолсон олзлолоо дагуулжээ. Та хүмүүсийн дунд өглөг авсан, Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.


Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.


ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?


“Надад харагдахгүй байхаар Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —


Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна.


Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу?


Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм.


Би Христ дотор нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, Бурхан мэднэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa