4 Ингээд Израилийн ахмадууд бүгд ирж, левичүүд авдрыг өргөж авлаа.
4 Дараа нь Израилийн бүх ахмадууд ирж, левичүүд авдрыг өргөв.
Ингээд Израилийн ахмадууд бүгд ирж, тахилч нар авдрыг өргөн авлаа.
Тэгээд Давид —Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнхөд үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.
Тахилч нар ба левичүүд авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлийг авчрав.
Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт, херубуудын далавчин доор байранд нь заллаа.
Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.
Иошуа тахилч нартай ярин —Гэрээний авдрыг дамнан өргөөд, хүмүүсийн өмнө голыг гатлан яв гэсэнд тэд гэрээний авдрыг дамнан өргөөд, ард олны түрүүнд явав.
Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан —Гэрээний авдрыг өргө. Хуцын эврэн долоон бүрээг долоон тахилчид бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв.