Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 34:32 - Ариун Библи 2013

32 Тэгээд тэрээр Иерусалимд ба Бениаминд байсан бүгдийг өөртэйгөө хамт энэ гэрээнд нэгдүүлэв. Ингэж Иерусалимын оршин суугчид, Бурханы гэрээний дагуу эцэг өвгөдийнхөө Бурханд ийн үйлджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Тэгээд тэрээр Иерусалимд ба Бениаминд байсан бүх хүнийг өөртэй нь хамт энэ гэрээнд нэгдүүлэв. Тиймээс Иерусалимын оршин суугчид эцэг өвгөдийнхөө Бурхан болох Бурханы гэрээний дагуу үйлджээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 34:32
11 Mawu Ofanana  

Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шударга ёсыг үйлдэж, ЭЗЭНий замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Абрахамд айлдсанаа ЭЗЭН биелүүлэх болой гэв.


эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлж, хууль ба тушаалуудыг биелүүлэхийг иудачуудад тушаав.


Тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэх гэрээнд оров.


Шатаалт тахилыг өргөж гүйцэхэд хаан болон түүнтэй хамт байгч бүхэн сөгдөж, мөргөцгөөв.


ЭЗЭНий үгээр хаан хийгээд ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байсаар байв.


Тэрээр ЭЗЭНий тахилын ширээг босгон, дээр нь эвийн тахил болон талархлын тахилыг өргөв. Мөн Израилийн Бурхан ЭЗЭНд үйлчлэхийг тэрээр Иудад тушаав.


Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав.


Иосиа, Израилийн хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израильд буй бүх хүнийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлүүлсэнд тэд түүний амьдралынх нь туршид эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.


Тиймээс одоо бүх эхнэр болон тэдний хүүхдүүдийг миний Эзэн болон Бурханы маань хуулийн өмнө айн чичирдэг хүмүүсийн шийдвэрийн дагуу явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг!


“Бурханд өргөсөн ам өчгийн учир хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ.


Гэтэл энэ бүгдийг үл харгалзан итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa