Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 34:21 - Ариун Библи 2013

21 Явж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Явцгааж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн агуу ажээ гэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 34:21
26 Mawu Ofanana  

Явж, олдсон номын үгсийн талаар миний төлөө мөн ард түмэн болон бүх Иудагийн төлөө ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр энэ номын үгсийг бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.


Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалим дээр ирж, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосныг та нар нүдээрээ үзсэн билээ.


Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.


Дараа нь Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микагийн хүү Абдон, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан —


Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда, Иерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв. Тэд мөнөөх зүйлийн талаар түүнтэй ярилцжээ.


Мосе хадам эцэгтээ —Учир нь ард түмэн Бурханаас асуухаар над дээр ирдэг.


“Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч! ЭЗЭН бидэнд гайхамшигт үйлсийнхээ ёсоор хандаж магадгүй. Тэгвэл дайсан биднээс ухарч магад” гэв.


эш үзүүлэгч Иеремиад —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ.


Одоо харагтун, хэн нэгэнд хүү төрж, тэр нь эцгийнхээ үйлдсэн бүх нүглийг үзээд, харж түүнчлэн эс үйлдвээс,


Тиймээс тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө, түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би хилэнгээ тэдний дээр асгасан.


Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг.


Учир нь хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль үгүй байна, тэнд бас зөрчил гэж үгүй.


Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.


(Урьд Израильд хэн нэгэн нь Бурханаас лавлан асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьд цагт үзмэрч гэдэг байв.)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa