Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 34:2 - Ариун Библи 2013

2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд үүнээсээ зүүн тийш ч, баруун тийш ч хазайсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд зүүн, баруун тийш хазайсангүй.

Onani mutuwo Koperani




2Шастир 34:2
15 Mawu Ofanana  

Давидын ургийнхнаас хаанчлалыг таслан авч чамд өгсөн боловч чи Миний зарц Давид шиг байсангүй. Давид, Миний тушаалуудыг сахиж, Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ.


Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, өвөг эцэг Давидынхаа бүх замаар замнан зүүн тийш ч, баруун тийш ч хазайсангүй.


Аса, Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд сайн, зөв зүйтэйг үйлдэв.


ЭЗЭН, Иехошафаттай хамт байлаа. Учир нь тэрээр эцэг өвөг Давидынхаа эртний замыг дагаж, улмаар Баалуудыг эрэлхийлэлгүй


харин эцгийнхээ Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм.


Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Хаанчлалынхаа найм дахь жилд, залуу хүү байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон ба сийлмэл, цутгамал хөргүүдээс Иуда болон Иерусалимыг цэвэрлэж эхэлсэн юм.


Зүүн, баруун тийш бүү гуйв, Хөл чинь ёрын муугаас зайлж яваг.


Чамд зааж өгөх хуулийн үг, чамд хэлж өгөх шүүлт ёсоор нь чи гүйцэтгэ. Чамд хэлсэн үгээс нь баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.


зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүй мөн уг тушаалаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.


Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш ч, зүүн тийш ч өөр бурхдад үйлчлэхээр даган хазайж болохгүй.


Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй!


Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно.


Иймд Мосегийн хуулийн номд бичигдсэн бүгдээс баруун тийш ч, зүүн тийш ч огт хазайлгүй цөмийг нь бат сахин биелүүл.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa