Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 33:14 - Ариун Библи 2013

14 Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гадуур хэрмийг босгож, Загасны гулдан хаалга хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотод тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гаднах хэрмийг босгож, Загасан Хаалганы үүд хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.

Onani mutuwo Koperani




2Шастир 33:14
12 Mawu Ofanana  

Хаан тэдэнд —Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан миний луусанд хүү Соломоныг минь мордуулаад Гихонд аваач.


Тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрчээ. Та нар тэр л дуу чимээг сонсов.


Эдгээр нь хааны үйлчлэлд байснаас гадна Иуда даяарх бэхлэгдсэн хотуудад хааны байрлуулсан хүмүүс юм.


Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг мөн Офелын хэрмийн өргөтгөл хэсгийг барьж босгов.


Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.


Тэрээр зориг орж, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог бат бэх болгож, их хэмжээний зэвсэг, бамбай хийв.


Ефраимын гулдан хаалга дээгүүр, Хуучин гулдан хаалга, Загасны гулдан хаалга, Хананелын цамхаг ба Зуутын цамхгаар дамжин, Хонины гулдан хаалга хүртэл яваад тэд Харуулын гулдан хаалган дээр зогсоцгоов.


Хассенаахын хөвгүүд Загасны гулдан хаалгыг барив. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав.


Учир нь орд харш хаягдан Их шуугиант хот мартагдан Хэрэм цамхгууд нь үүрд Малын бэлчээр, хулангийн хороо болно.


ЭЗЭН тунхаглаж байна. Тэр өдөр Загасны гулдан хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар дүүргээс гашуудал, Толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa