Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 33:11 - Ариун Библи 2013

11 Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжнуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.

Onani mutuwo Koperani




2Шастир 33:11
19 Mawu Ofanana  

“Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдах бөгөөд тэд Вавилоны хааны ордонд тайганууд болно” гэв гэхэд


Манассегийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь мөн түүний үйлдсэн нүглүүд Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Түүнийг Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд Фараон Неко түүнийг Хамат газар дахь Риблад хорьсон бөгөөд зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг уг газарт ногдуулав.


Тэгээд тэд хааныг олзлоод, Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.


тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.


Тэгээд ЭЗЭН, Иехорамын эсрэг филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын зүрхийг хөдөлгөсөнд


Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв.


Тиймээс одоо, бидний Бурхан, гэрээ ба хайр энэрэлээ сахигч Аугаа хүчирхэг болоод аюумшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилчид, эш үзүүлэгчид, эцэг өвгөд ба Таны хамаг ард түмэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!


Нүглээс маань болж түүний элбэг дэлбэг үр жимс нь Бидний дээр Таны тавьсан хаадынх болов. Зовлого биеийг маань Зоргоороо бас мал сүргийг маань ч эзэрхийлнэ. Зовлон шаналан иймээс бидэнд үлэмж болжээ.


Тэрээр хаадын хүлээсийг сулладаг бөгөөд Тэдний бүсэлхийд бүс бүсэлдэг.


Учир нь тэр ингэж хэлж байна. “Жанжингууд минь бүгдээрээ хаад бус уу?


Чи тэрэг ба морьт цэргийн талаар Египетэд найдаж байгаа бол миний эзний боолуудын дундаас хамгийн дорд захирагчийг ч няцааж яаж чадах вэ дээ?


Гарч зугтаалгахгүйгээр Намайг Тэр хашив. Гав гинж нь хүртэл даах үүрэхэд хүнд


ЭЗЭН, чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон эцэг өвгөдийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.


Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa