Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 32:4 - Ариун Библи 2013

4 Олон хүн цугларан —Яагаад Ассирийн хаан ирж, энэ их усыг олж эзэмших ёстой юм бэ? гээд тэр дүүргээр урсдаг бүх булаг, сувгийг хаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Ингээд олон хүн цугларан, дүүргээр урсдаг бүх булаг, сувгуудыг хааж, —Яагаад Ассирийн хаан ирж, энэ их усыг олж эзэмших ёстой юм бэ? гэцгээв.

Onani mutuwo Koperani




2Шастир 32:4
15 Mawu Ofanana  

Тэрээр Елиагаас эргэн явж, хос үхрийг авч, тахил болгон буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Үүний дараа тэрээр босож, Елиаг даган явж, түүнд үйлчлэв.


Тиймээс Таны ард түмнийг засаглахын тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах билээ? гэв.


Хезекиа хааны арван дөрөвдүгээр онд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав.


Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долдугаар онд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, бүслэн авав.


ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр үндэстнүүдийг болон газар нутгийг нь сүйтгээд,


Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд тэмдэглэгдсэн бус уу?


Тэд босоод, Иерусалимд байсан тахилын ширээнүүдийг зайлуулжээ. Тэд бас утлагат тахилын ширээнүүдийг холдуулан Кидрон гуунд хаяв.


Эдгээр итгэмжит үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахыг санаархав.


тэрээр хотын гадна байдаг булгуудаас усыг таслахаар өөрийн түшмэд болон дайчидтайгаа хамтран шийдэв. Тэд ч түүнд туслав.


Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.


Учир нь тэр ингэж хэлж байна. “Жанжингууд минь бүгдээрээ хаад бус уу?


Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барина. Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнийг үл ажиж Үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг эс анхаарна.


Давидын хотын цөмөрхий тоймгүй байгааг та нар үзнэ. Та нар доод цөөрмийн усыг хураана.


Өөртөө зориулан бүслэлтэндээ ус татаж ав! Бэхлэлтүүдээ бэхжүүл. Шаварт явж, наалданг шаврыг зуурч, Тоосго шатаах зуухнуудаа засварла.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa