Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 32:33 - Ариун Библи 2013

33 Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт тавив. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэлд хүндэтгэл үзүүлэв. Түүний хүү Манассе оронд нь хаан болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

33 Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт оршуулав. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэхэд нь хүндэтгэв. Түүний хүү Манассе түүний оронд хаан болов.

Onani mutuwo Koperani




2Шастир 32:33
15 Mawu Ofanana  

Эс тэгвэл миний хаан эзэн та эцэг өвгөдийнхөө хамт нойрсох цагт би, бас миний хүү Соломон гэмтнүүд хэмээгдэнэ шүү дээ гэв.


Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод тавигдсан билээ.


Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Манассе оронд нь хаан болов.


Тэд түүнийг Давидын хотод өөртөө зориулан ухуулсан булшинд нь тавьжээ. Түүнийг сүрчиг хийгчдийн найруулсан төрөл бүрийн үнэртнүүдээр дүүргэсэн хэвтэр дээр тэд хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.


Хезекиагийн бусад үйл хэрэг, түүний хийсэн сайн үйлс нь, харагтун, бүгд Амозын хүү эш үзүүлэгч Исаиагийн үзэгдэлд, Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн билээ.


Тиймээс түүний зарц нар түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт байсан хоёр дахь тэргэнд тавин Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн араас гашууджээ.


Тэрээр хэзээ ч ганхахгүй. Зөвт хүн мөнхөд дурсагдах болно.


Зөвтийн дурсамж нь ерөөл. Буруутын нэр нь ялзрал.


Даяар хотол түмэн Аароны үхсэнийг хараад Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоног уйлалдав.


Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.


Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна.


Самуел өөд болов. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан түүнийг Рама дахь нутагт нь хөдөөлүүлэв. Давид босож, Параны цөл уруу явав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa