Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 31:14 - Ариун Библи 2013

14 Зүүн талын дааман хаалганы сахиул, леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандив болон ариунаас ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Зүүн талын дааман хаалганы сахиул, Леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандивыг болон хамгийн ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв.

Onani mutuwo Koperani




2Шастир 31:14
22 Mawu Ofanana  

Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа, тэдний охин дүү нь Сера болой. Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр.


Хаалгачдын эдгээр хэсгүүд удирдагчид шигээ үүрэг хүлээсэн бөгөөд ах дүүсийнхээ адил ЭЗЭНий өргөөнд үйлчилж байв.


Зүүн зүгийн шавга нь Шелемиад таарав. Дараа нь түүний хүү, билиг ухаант зөвлөгч Зехариагийн төлөө шавга хаясанд, тэр нь умард зүгт буув.


Зүүн талд зургаан леви хүн, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо зогсдог байв.


Хезекиа хааны томилсноор Иехиел, Азазиа, Нахат, Асахел, Иеримот, Иозабад, Елиел, Исмахиа, Махат, Бенаиа нар Конаниа, Шимеи нарын эрх мэдэл дор байх харгалзагчид болсон бөгөөд Бурханы өргөөнд ахлах түшмэл Азариа байв.


Түүний эрх мэдэл дор Еден, Миниамин, Иешуа, Шемаиа, Амариа, Шеканиа нар тахилч нарын хотуудад байж, өөрсдийн ах дүүст бүлгүүдийн дагуу, том жижгийн аль алинд хувиудыг итгэмжтэйгээр өгдөг байв.


Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулах сайн дурын өргөл бас мөнгө, алт, эд бараа, мал сүргээр Түүний амьд үлдсэн бүх хүнийг хаа байгаа газрынх нь хүмүүс тэтгэх болтугай»” гэв.


Үүний дараагаас байнгын шатаалт тахил тахижээ. Шинэ сар ба ЭЗЭНий тогтоосон бүх ариусгагдсан баярын тахилга болон ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүрийн тахилыг өргөв.


Вавилоны бүхий л аймгаас чиний авах бүх алт, мөнгөний хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар ба ард түмний сайн дурын өргөлийг аваад яв.


Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн ач, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд итгэмжтэй хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь ах дүү нартаа хуваарилах байв.


Аяа ЭЗЭН, амнаас минь гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Тогтоолуудаа надад заагаач.


Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.


Аарон ба түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярин “Израилийн гэрийн болон Израиль дахь аливаа ирмэл хүн ЭЗЭНд шатаалт тахил болгон ам өчгийн эсвэл сайн дурын бүх өргөлийг өргөхдөө


Эдгээр нь та нарын ЭЗЭНд өгөх ЭЗЭНий Амралтын өдрүүд, та нарын бэлгүүд, бүх ам өчгийн өргөл болон сайн дурын бүх өргөлөөс тусдаа байх болой.


Хүн өөрт байгаа бүхэн болох хүн, амьтан эсвэл өмчийнхөө талбайгаас ЭЗЭНд хориг болгосон алив зүйлээ зарах буюу золих ёсгүй. Хориг болсон аливаа зүйл ЭЗЭНд ариунаас ариун юм.


Эдгээрийг та нар ам өчгийн өргөл болон сайн дурын өргөлүүдээсээ гадна шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөл мөн эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд товлосон цагуудад авчир” хэмээн хэл гэв.


Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд үхэр, бог мал сүргийнхээ ууган төл, өгсөн аливаа ам өчгийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын хандиваа хотынхоо дотор идэж болохгүй.


Та нар шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ам өчгийн өргөл, сайн дурын өргөлөө, үхэр, бог малынхаа ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой.


Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо хоногуудын баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээсэн шиг гарынхаа сайн дурын өргөлийн барьцыг өргө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa