Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 29:8 - Ариун Библи 2013

8 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалим дээр ирж, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосныг та нар нүдээрээ үзсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 29:8
18 Mawu Ofanana  

Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан шогшрох болно. Тэгээд “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно.


Тэгэхэд хүмүүс “Эцэг өвгөдийг нь Египет газраас дагуулан гаргасан Бурхан ЭЗЭНээ Израилийн ард түмэн орхин хаяж, өөр бурхдыг түшин тэдэнд мөргөж, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлэх болно хэмээн айлдав.


Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчилжээ. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр ял бууж ирэв.


Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд —Бурхан айлдахдаа “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчиж байна вэ? Ингэснээр та нар хөгжиж дэвжихгүй. Учир нь та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” гэж байна гэв.


Эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд үнэнч бус байсан эцгүүд болон ах нар шигээ бүү байгтун. Тэр тэднийг хэрхэн аймшигтай болгосныг та нар бэлхнээ харсан билээ.


Явж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.


Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.


Иерусалимд, Иудагийн хотуудад, хаад болон ноёдод нь уулгасан нь тэднийг энэ өдрийнх шиг сүйрэл, айдас, харуусал ба хараал болгохын тулд юм.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг очсон бүх үндэстнийх нь дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд айдас болгоно.


Тиймээс Би уур, хилэн ба хилэнт гэсгээлтээр чиний эсрэг шүүлтүүд гүйцэлдүүлэхэд, энэ нь чамайг тойрогч үндэстнүүдэд тохуу, ёжлол, сургамж хийгээд хиртхийлт болно. ЭЗЭН Би айлдлаа.


Би нутгийг чинь эзгүйрүүлэх учир түүн дээр суурьшсан дайснууд чинь үүнд гайхан сандрах болно.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


ЭЗЭН чиний гай гамшиг, чиний үрсийн гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa