Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 28:11 - Ариун Библи 2013

11 Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа! Учир нь ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын дээр байна гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа. Юу гэвэл ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын эсрэг байна гэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 28:11
10 Mawu Ofanana  

Тэгэхэд Ефраимын хөвгүүдийн ургийн тэргүүн нараас Иехохананы хүү Азариа, Мешиллемотын хүү Берехиа, Шаллумын хүү Иехизкиа, Хадлаин хүү Амаса нар тулалдаанаас буцаж ирж байгаа цэргүүдийн өмнө гарч зогсон


Израилийн хөвгүүд өөрсдийн ах дүү болох тэднээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлийг дээрэмдэн, олзоо Самарид авчрав.


Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүн тогтсон цагт, хот бүрийн ахмадууд, шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас Бурханы маань догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв.


Таны шатаж буй хилэн Дээгүүр минь өнгөрсөн. Таны аймшгууд намайг устгасан.


Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу?


Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно.


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa