Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 26:7 - Ариун Библи 2013

7 Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг, мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.

Onani mutuwo Koperani




2Шастир 26:7
14 Mawu Ofanana  

Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү, бид таны талд. Амар амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.


Нэрс нь тэмдэглэгдсэн энэ хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Тэнд малд нь бэлчээр байжээ.


Тэд Бурханд итгэдэг байсан тул тэд дайны үед Бурханд хандан хашхирдаг байв. Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байснаар тэд дайсныхаа эсрэг тусламж олж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг Бурхан тэдний гарт тушаажээ.


Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртэлээ тэдний нутагт амьдарсан юм.


Аса түүний өөдөөс хөдөлж, тэд Мареша дахь Зефатагийн хөндийд тулалдахаар байрлалаа эзлэв.


Аса, Бурхан ЭЗЭНээ хашхиран дуудаж, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Харин бид Танд түшиглэн, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн учраас Бурхан ЭЗЭН минь ээ, бидэнд туслаач! Аяа, ЭЗЭН, Та бидний Бурхан! Нэг ч хүн Таны эсрэг зогсож чадахгүй” гэжээ.


Филистчүүдээс Иехошафатад бэлэг сэлт болон алба гувчуурт мөнгө авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ухнатай сүрэг авч иржээ.


Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв.


Тэгээд ЭЗЭН, Иехорамын эсрэг филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын зүрхийг хөдөлгөсөнд


Гэсэн ч хэрвээ та явбал яв, тулаанд тууштай бай. Харин Бурхан таныг дайсны өмнө унагаах болно. Учир нь туслах ба унагах эрх Бурханд бий гэв.


Танаар би их цэргийг дайрч Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг.


“Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун! Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх агаад Үр жимс нь нисдэг галт могой болой.


Ийнхүү Бурханы тусламжийг хүртэн, би өдгөөг хүртэл их, багад гэрчилж зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa