Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 26:23 - Ариун Библи 2013

23 Ингээд Уззиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссонд, тэд —Тэр уяман өвчтэй гээд, түүнийг хаадад харьяалагдах булшны гадна талбайд эцэг өвгөдийнх нь хамт нутаглуулжээ. Түүний хүү Иотам оронд нь хаан болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Ингээд Уззиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссонд, тэд түүнийг хаадад харьяалагдах булшны талбайд эцэг өвгөдийнх нь хамт оршуулжээ. Ингэхдээ тэд —Тэр бол уяман өвчтэй гэжээ. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.

Onani mutuwo Koperani




2Шастир 26:23
7 Mawu Ofanana  

Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч хаадын булшинд тавиагүй билээ.


Тэд Уззиа хааныг эсэргүүцэж, түүнд —Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага өргөхөөр ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун, учир нь чи харш юм үйлдсэн бөгөөд ЭЗЭН Бурханаас хүндлэл хүртэхгүй болно гэв.


Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.


Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод нутаглуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд тавиагүй юм. Түүний хүү Хезекиа оронд нь хаанчлав.


Ингээд Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг гэрт нь нутаглуулжээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.


Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa