Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 25:16 - Ариун Библи 2013

16 Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд —Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байна вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод —Чи үүнийг үйлдэж, зөвлөгөөг минь сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд —Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байгаа вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод, —Чи үүнийг үйлдэж, миний зөвлөгөөг сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 25:16
29 Mawu Ofanana  

Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН, Шилогийн хүн Ахиагаар дамжуулан Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ биелүүлэхийн тулд Бурхан бүх зүйлийг ийн эргүүлсэн юм.


Энэ явдлаас болж Аса үзмэрчид хилэгнэн түүнд уурласандаа түүнийг шоронд хийв. Мөн тэр үед Аса ард олны заримд нь хүч хэрэглэв.


Израилийн хаан —Микаиаг аваад, хотын захирагч Амон ба хааны хүү Иоаш уруу буцаагтун.


Тэгэхэд Бурханы Сүнс тахилч Иехоиадагийн хүү Зехариа дээр буужээ. Тэрээр ардуудын дээр зогсоод, тэдэнд —Бурхан айлдахдаа “Та нар яагаад ЭЗЭНий тушаалуудыг зөрчиж байна вэ? Ингэснээр та нар хөгжиж дэвжихгүй. Учир нь та нар ЭЗЭНийг умартсан учраас Тэр бас та нарыг умартсан билээ” гэж байна гэв.


Тэгээд хүмүүс түүний эсрэг хуйвалдаж, хааны тушаалаар ЭЗЭНий өргөөний хашаан дотор түүн уруу үхтэл нь чулуу шидэв.


Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэр түүнд эш үзүүлэгчийг илгээн —Чиний гараас ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлнэ вэ? гэж хэлүүлжээ.


Тэгэхэд Иудагийн хаан Амазиа зөвлөлдөж, Иехүгийн ач, Иехоахазын хүү Израилийн хаан Иоашт элч илгээн —Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв.


Фараон түүнд —Надаас зайл! Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил! Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв.


Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.


Учир нь тэд мэдлэг юугий минь үзэн ядсан, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон,


Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй, Зэмлэлийг минь тэд хайхраагүй,


“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, Хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн.


Хилэнцэт явдал чинь чамайг шийтгэнэ, Урвалт чинь чамайг яллана. Мэдэгтүн, харагтун, ЭЗЭН Бурханаа чи умартсан Иймд ёр муу ба гашуун нь чиний хувьд байна. Надаас эмээхүй гэж дотор чинь үгүй юм” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Учир нь Би тэднийг илгээгээгүй гэж ЭЗЭН тунхаглаж байна. Харин Би та нарыг зайлуулж, та нарыг болон та нарт эш үзүүлдэг эш үзүүлэгчдийг мөхөөхийн тулд тэд нэрээр минь хуурмагаар эш үзүүлдэг” гэж хэлэв.


“ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд тахилч болгосон нь эш үзүүлэгч шиг аашилдаг ямар ч галзууг цагдах харгалзагч нар ЭЗЭНий өргөөнд байж, түүнийг дөнгө ба төмөр мүглэнд оруулахын тулд байв.


Ингээд Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх дарга нар мөн хамаг ард түмэн Иудагийн нутагт үлд гэсэн ЭЗЭНий дуу хоолойг эс дагав.


Хэн нэгэн нь бүрээн дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авахад нь илд ирж түүнийг авч явбал цус нь өөрийнх нь толгой дээр байна.


Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Түүн дээр ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад


Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ.


Хэрэв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадалаа мэдүүлэхийг хүсэхдээ, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их тэвчээртэйгээр хандсан бол юу гэх вэ?


Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон.


Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан зүрхийг нь зөрүүдлүүлж өнөөдрийнх шиг болгосон байна.


Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд


Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.


Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучилна. Харин хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? гэж сургамжлав. ЭЗЭН тэднийг үхүүлэхээр шийдсэн тул тэд эцгийнхээ дуу хоолойг сонссонгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa