Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 25:12 - Ариун Библи 2013

12 Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы оройд аваачаад, тэндээс тэднийг бяцартал нь доош чулуудав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы орой уруу аваачаад, тэднийг бяцартал тэндээс доошоо чулуудав.

Onani mutuwo Koperani




2Шастир 25:12
8 Mawu Ofanana  

Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран хөрөө, ирт төмөр зээтүү ба төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.


Тэрээр хотод байсан хүмүүсийг гарган авчраад, хөрөө, төмөр зээтүү, сүхээр хийх ажилд тавьжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.


Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй харин израильчууд тэднийг устгалгүй тэднээс тойрсон билээ.


Амазиа зоригжин, ард түмнээ удирдав. Тэрээр Давст Хөндий уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав.


Гэвч дайнд явахыг нь болиулаад Амазиагийн буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйл олзлов.


Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэр түүнд эш үзүүлэгчийг илгээн —Чиний гараас ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлнэ вэ? гэж хэлүүлжээ.


Шүүгчид нь хадны хажуу уруу шидэгдэхдээ Миний үг амттай учраас Тэд түүнийг сонсох болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa