Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 24:27 - Ариун Библи 2013

27 Иоашийн хөвгүүд, түүний авсан хатуу сануулга болон Бурханы өргөөг сэргээн засварласан тухай Хаадын номын тайлбарт бичигдсэн юм. Дараа нь түүний хүү Амазиа оронд нь хаан болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Иоашын хөвгүүд, түүний авсан хатуу сануулга болон Бурханы өргөөг сэргээн засварласан тухай Хаадын Номын тайлбарт бичигдсэн юм. Дараа нь түүний хүү Амазиа түүний оронд хаан болов.

Onani mutuwo Koperani




2Шастир 24:27
10 Mawu Ofanana  

Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг мөн өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.


Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехозабад нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод тавигдаж, түүний хүү Амазиа оронд нь хаан болжээ.


түүний хүү нь Амазиа, түүний хүү нь Азариа, түүний хүү нь Иотам,


Абиагийн бусад үйл хэрэг, түүний замнал ба түүний үгс нь эш үзүүлэгч Иддогийн тэмдэглэлд бичигдсэн билээ.


Асагийн үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртэл, харагтун, Израиль болон Иудагийн Хаадын номд бичигдсэн билээ.


Иехошафатын бусад үйл хэрэг эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.


Хаан, Иехоиада нар уг мөнгийг ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн ажлыг хийж байсан хүмүүст өгчээ. Тэд ЭЗЭНий өргөөг сэргээн засварлахын тулд чулуучид, мужаанууд болон төмөр, хүрлээр урлах ажилчдыг хөлсөлсөн билээ.


Түүний эсрэг хуйвалдсан хүмүүс аммон эмэгтэй Шимеатын хүү Забад, моаб эмэгтэй Шимритийн хүү Иехозабад нар юм.


Амазиа хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддан гэдэг байв.


Соломоны урьд хождын бусад үйл хэрэг нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэл, Шилогийн хүн Ахиагийн эш үзүүллэг болон Небатын хүү Иеробоамын талаарх үзмэрч Иддогийн үзэгдлүүд зэрэгт бичигдсэн бус уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa