Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 24:18 - Ариун Библи 2013

18 Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчилжээ. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр ял бууж ирэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин, Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчлэв. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр уур хилэн буун ирэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 24:18
28 Mawu Ofanana  

ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзлээ. Тэр —Явж, Израиль ба Иудагийн хүн амыг тоол гэж тэдний эсрэг Давидыг турхирав.


Учир нь тэд ч бас өндөр толгой бүрийн орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онго баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.


Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү ёр мууг үйлдэн, өөртөө өөр бурхад болон цутгамал зургууд хийж, Намайг хилэгнэхэд хүргэн эцэстээ Надад нуруугаа харуулсан.


Рехобоамын хаанчлал батжин, тэр хүчирхэгжих үедээ тэр болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг орхин хаяв.


Тэд ЭЗЭНд үнэнч бус байсан тул Рехобоам хааны тавдугаар онд Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлохоор


Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув.


харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж бас чиний эцгийн гэр болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас,


Тэрээр Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Учир нь түүний эцгийн үхлээс хойш тэд түүнийг сүйрэлд хүртэл нь зөвлөгч болж байлаа.


Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иудагийн түшмэд ирж, хаанд мэхийсэнд хаан тэднийг сонсов.


Үүний дараа Иоаш, ЭЗЭНий өргөөг сэргээн босгохоор шийджээ.


Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэр түүнд эш үзүүлэгчийг илгээн —Чиний гараас ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлнэ вэ? гэж хэлүүлжээ.


тэдэнд —Та нар олзлогдогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, ял дээр нэмж бидэн дээр ЭЗЭНий өмнө ял зэм буулгах санаатай байна. Бидний ял хэдийнэ үлэмж их бөгөөд дүрэлзсэн уур хилэн Израилийн дээр байна гэцгээв.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалим дээр ирж, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосныг та нар нүдээрээ үзсэн билээ.


Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.


Учир нь тэд Намайг хаяж, өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газар дээр цутгах бөгөөд үл унтарна» гэж байна” гэв.


Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно.


Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч.


Тэд хүүхдүүдээ дурсан санахдаа Өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх тахилын ширээнүүдээ, Ашерагийн модон шонгоо мөн дурсан санадаг.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би Өөрөө тасчин урж явна. Намайг авч явахад хэн ч аварч эс чадна.


Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.


Зерагийн хүү Ахан хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэж, Израилийн даяар хотол түмэн дээр уур хилэн буугаагүй гэж үү? Ийм хилэнцээс болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.


Тэд шинэ бурхдыг сонгоход үүд хаалганд нь дайн нүүрлэв. Израилийн дөчин мянгын дунд бамбай, жад харагдсан гэж үү?


Гидеоныг нас эцэслэсний дараахан Израилийн хөвгүүд нүүр буруулан дахин Баалуудыг шүтэн завхайрч, Баал-беритийг өөрсдийн бурхан болгов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa