Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 23:13 - Ариун Библи 2013

13 Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээнүүдээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байв. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэлт! Тэрслэлт! хэмээжээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 23:13
23 Mawu Ofanana  

Түүнийг харахад хаан заншлыг даган баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


Тэгэхэд тэд яаравчлан хүн бүр хувцсаа авч Иехүгийн хөлийн доор, гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн —Иехү бол хаан гэцгээв.


Иорам эргэж зугтан, Ахазиад —Хөөе, Ахазиа, урвалт гэв.


Үүнчлэн тэдний ойр орчмынхон буюу бүр Иссахар, Зебулун, Нафталиас ч илжиг, тэмээ, луус, үхэрт хүнс ачин, гурилан боов, инжиртэй боов, хатаасан үзэм, усан үзмийн дарс, тос, үхэр, хонийг маш ихээр авчрав. Израильд үнэхээр баяр хөөртэй байлаа.


Тахилчид болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амасаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обед-едом, Иехиа нар авдрын хаалгачид байлаа.


Давид болон авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон хөгжим ба дууны удирдаач Кенаниа нар ч мөн адил нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байлаа.


Ард түмний гүйлдэх болон хааныг магтах дуу чимээг Аталиа сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ.


Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарыг авчраад, тэдэнд —Тэр эмийг хүрээн дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун гэж тушаав. Тахилч —Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун гэв.


Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав.


Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд үлэмж ихээр айж чичрэх болно.


Зөвтүүдийг дэвжихэд хотоороо баярлах. Буруутууд мөхөхөд уухай хадаах.


Зөвтүүд олшрох тусам Ард түмэн баярлан жаргана. Буруу нэгэн захирваас Ард олон халаглана.


Хүн цагаа үл мэднэ. Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд ч хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж.


Ноён нь гаднаас гулдан хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил ба эвийн тахилуудыг нь ханган нийлүүлэх бөгөөд тэрээр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй.


Тиймээс тэд бусдынхаа замын хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон Израилийн бүх эрчүүдийг өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулж, харин гурван зуун хүнийг тэр тэндээ авч үлдэв. Мидианы цэргийн хуаран нь түүний доор, хөндийд байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa