Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 23:11 - Ариун Библи 2013

11 Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнийг тослон —Хаан мөнх наслаг! гэцгээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнд тос цутган, —Хаан мөнх наслах болтугай! гэцгээв.

Onani mutuwo Koperani




2Шастир 23:11
34 Mawu Ofanana  

Тэгэхэд би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр нэгэнт унасан хойно, амьд үлдэж чадахгүй гэдгийг би мэдсэн билээ. Би түүний толгойн титэм, гарын бугуйвчийг нь авч ийш эзэндээ авчирлаа гэв.


Давидын анд нөхөр архе хүн Хушаи, Абсалом дээр ирж —Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов.


Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, тарган тугал болон хоньдыг тахил өргөхөөр нядалж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжингууд ба тахилч Абиатар нарыг урьж дуудсан байх юм. Тэд Адониагийн өмнө ууж идэн “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.


Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Тэгээд тахилч Задок тос агуулдаг эврийг асар дотроос авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн бүх ард олон —Соломон хаан мандтугай! гэж уухайлцгаав.


Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч түүнийг хаан болгов. Тэд түүнийг тосолж, алга ташин —Хаан мөнх наслаг! гэцгээв.


Харин хааны охин Иехошабеат нь Ахазиагийн хүү Иоашийг, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авсан юм. Тэрээр хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат нь (Ахазиагийн эгч байсан тул) түүнийг Аталиагаас нууснаар энэ эмэгтэйд тэр алагдаагүй юм.


Тэрээр хүн бүрийн гарт зэвсэг бариулан өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ ба өргөөний хажуугаар бүх хүнийг зогсоосон юм.


Ард түмний гүйлдэх болон хааныг магтах дуу чимээг Аталиа сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ.


Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана. Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно.”


Учир нь Та түүнийг Сайны ерөөлөөр угтан авдаг. Та шижир алтан титмийг Толгойд нь өмсгөдөг.


Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж, Израилийн дотор хуулийг тогтоосон. Тэдгээрийг үр хүүхдүүддээ мэдүүлэхийг Эцэг өвгөдөд маань Тэр тушаасан.


Өөрийн зарц Давидыг Би олсон. Би түүнийг ариун тосоороо тосолсон.


Та зарцынхаа гэрээг хайхраагүй Та титмийг нь шороонд хаяж гутаав.


Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.


Эвлэрүүлгийн тагийг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий.


Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.


Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.


Гэрчлэлийг боож, шавь нарын минь дунд хуулийг битүүмжлэгтүн.


Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.


Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.


Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэрэлч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг.


Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна.


Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?


Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Тэр өөрөөс нь өөр хэн ч эс мэдэх, бичигдсэн нэгэн нэртэй байлаа.


хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд


Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагч мөнөөх сэнтийнүүдэд сууж байлаа.


Та тэднийг Бурханы маань төлөөх Хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.


Самуел ард түмэнд —За, ЭЗЭН хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу гэв. Тиймээс ард олон бүгд баярлан уухайлж —Хаан мандтугай! гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa