Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 22:9 - Ариун Библи 2013

9 Тэр мөн Ахазиаг хайж, түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж аваад Иехүд авчран алав. Тэд “Тэр хүн ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээгээд оршуулжээ. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Тэр мөн Ахазиаг хайн, тэд түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж авав. Тэд түүнийг Иехү уруу авчран, алаад, оршуулав. Учир нь тэд “Тэр хүн бол ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээж байв. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.

Onani mutuwo Koperani




2Шастир 22:9
14 Mawu Ofanana  

тэрээр Иудагаас ирсэн, Бурханы хүнд хандан хашхиран уйлж —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ЭЗЭНий үгэнд тэрсэлж, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан тушаалыг мөрдсөнгүй,


Бүх Израиль түүний үхэлд гашуудан, түүнийг оршуулна. Иеробоамын гэр бүл дотор тэр хүүхдээс л Израилийн Бурхан ЭЗЭНд тааламжит сайн зүйл олдсон учраас Иеробоамын гэрийнхнээс ганцхан тэр л хүүхэд булшинд оршуулагдана.


Иехү дотогш ороод ууж идлээ. Тэрээр —Харагтун. Одоо тэр хараагдсан эмийг хөдөөлүүлцгээ. Учир нь тэрээр хааны охин юм гэв.


Гэвч та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан сайн зүйлс бас бий гэв.


тэд Иудагийн эсрэг довтлон ирж, цөмрөн ороод, хааны өргөөнөөс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг авч одов. Түүний хөвгүүдийн отгон болох Иехоахазаас өөр хүү түүнд үлдсэнгүй.


Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч хаадын булшинд тавиагүй билээ.


Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүгээ бас Израилийн зарим түшмэдийг илдээр хороов.


Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иехү бээр Иудагийн түшмэд болон Ахазиад үйлчилдэг Ахазиагийн ах дүүсийн хөвгүүдтэй тааралдаж тэднийг хороов.


Тэд түүнийг хүнд шархтай нь орхин түүнээс салж явахад зарц нар нь тахилч Иехоиадагийн хүүгийн цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингэж Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч, түүнийг хаадын булшинд тавьсангүй.


ЭЗЭНийг дагахаас Амазиа эргэсэн цагаас эхлэн Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ.


Зарц нар нь түүний эсрэг хуйвалдаж, түүнийг гэрт нь алав.


Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa