Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 22:7 - Ариун Библи 2013

7 Ахазиагийн сүйрэл Иорам уруу явснаар нь дамжуулан Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгцээ Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Иехүг харин Ахабын гэрийг тастуулахаар ЭЗЭН тосолсон байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Ахазиа Иорам уруу явсанд түүний сүйрэл Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгц, Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Ахабын гэрийг тастуулахаар Иехүг ЭЗЭН тосолсон байв.

Onani mutuwo Koperani




2Шастир 22:7
18 Mawu Ofanana  

Ийнхүү хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН, Шилогийн хүн Ахиагаар дамжуулан Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ биелүүлэхийн тулд бүх зүйлийг ийн эргүүлсэн юм.


«Та нар өөрсдийн төрөл садан болох Израилийн хөвгүүдийн эсрэг босон дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас ирсэн учир хүн бүр өөр өөрсдийн гэртээ харигтун» гэж ЭЗЭН айлдаж байна гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, ЭЗЭНий үгийн дагуу гэртээ харьцгаав.


Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тосолж бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.


ЭЗЭН “Хэн Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” гэж асуулаа. Нэг нь ийм гэхэд нөгөө нь тийм гэж байлаа.


Ингээд Иехү нь Ахабын гэрийнхнээс Иезреелд үлдсэн бүгдийг, тухайлбал түүний хүндэт хүмүүс, дотнын хүмүүс, тахилч нарыг нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь хороов.


Тэгэхэд Иорам —Бэлэн байгтун гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилийн хаан Иорам болон Иудагийн хаан Ахазиа тус тусын тэргэндээ суун Иехүг угтахаар гарч, иезреел хүн Наботын эзэмшил дээр түүнтэй тулгарав.


Иудагийн хаан Ахазиа үүнийг хараад цэцэрлэгт гэрийг чиглэсэн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн —Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан тэндээ үхжээ.


Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН, Шилогийн хүн Ахиагаар дамжуулан Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ биелүүлэхийн тулд Бурхан бүх зүйлийг ийн эргүүлсэн юм.


Тэгээд тэрээр Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байхдаа олсон шархаа эмчлүүлэхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ.


ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ. Гэм буруутан гарынхаа үйлээр урхидуулжээ. Хиггаион. Села


Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.


“Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, Хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн.


Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.


Та нар буруутуудыг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.


Учир нь ЭЗЭН тэдний зүрхийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг ямар ч өршөөлгүйгээр, бүрмөсөн устгахын тулд байв.


Харин энэ нь ЭЗЭНээс болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдээс шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa