8 Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ.
8 Иехорамын өдрүүдэд Едом Иудагийн захиргааг эсэргүүцэн босож, өөрсдөдөө хааныг тавьжээ.
Чи илдээрээ амьдарч, дүүдээ зарагдах боловч Эсэргүүцэн босох цагтаа чи Буулгыг нь эвдэж хүзүүнээсээ авч хаяна гэжээ.
Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв.
Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан, Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байсангүй.
Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.
Тэгэхэд Иехорам цэргийн дарга нар ба бүх тэрэгт цэрэгтэйгээ гатлан очив. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгт цэргийн дарга нарыг нь бүслэн байсан едомчуудыг цохижээ.
Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ.