Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 21:20 - Ариун Библи 2013

20 Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч хаадын булшинд тавиагүй билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

20 Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч хаадын булшнуудад хийгээгүй.

Onani mutuwo Koperani




2Шастир 21:20
11 Mawu Ofanana  

Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод тавигдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ.


Ингээд тэр газрын бүх ард олон баярлан хөөрсөн бөгөөд Аталиаг илдээр цавчин хороосны дараа хот нам гүм болов.


Тэд түүнийг Давидын хотод хаадын дунд нутаглуулсан билээ. Учир нь тэрээр Израильд болон Бурхан ба Түүний өргөөнд сайныг үйлджээ.


Тэд түүнийг хүнд шархтай нь орхин түүнээс салж явахад зарц нар нь тахилч Иехоиадагийн хүүгийн цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингэж Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч, түүнийг хаадын булшинд тавьсангүй.


Ингээд Уззиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссонд, тэд —Тэр уяман өвчтэй гээд, түүнийг хаадад харьяалагдах булшны гадна талбайд эцэг өвгөдийнх нь хамт нутаглуулжээ. Түүний хүү Иотам оронд нь хаан болов.


Түүний урьд хождын бусад үйлс замнал нь Иуда болон Израилийн Хаадын номд бичигдсэн билээ.


Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод нутаглуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд тавиагүй юм. Түүний хүү Хезекиа оронд нь хаанчлав.


Ингээд Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг гэрт нь нутаглуулжээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.


Зөвтийн дурсамж нь ерөөл. Буруутын нэр нь ялзрал.


Тиймээс Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Ай хөөрхий, ах минь!» эсвэл «Ай хөөрхий, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Ай хөөрхий, эзэн минь!» эсвэл «Ай хөөрхий, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.


Кониа гээч энэ хүн басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэнд ч таалагддаггүй сав юм уу? Яагаад тэр болон үр удам нь чулуудуулж, Өөрсдийн үл мэдэх нутаг уруу зайлуулагдав?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa