Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 21:10 - Ариун Библи 2013

10 Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна түүний ноёрхлыг эсэргүүцэв. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 21:10
17 Mawu Ofanana  

Тэрээр Иеробоамд —Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салгаж, арван овгийг нь чамд өгөх болно.


Учир нь тэд Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй.


Тэгтэл Рабшаке буцаж ирээд, Лахишийг Ассирийн хаан орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байгааг нь мэдэв.


Харин бидний хувьд, ЭЗЭН бидний Бурхан бөгөөд бид Түүнийг түлхэн хаяагүй. Аароны хөвгүүд болон левичүүд ажил албандаа ЭЗЭНд тахилчаар үйлчилж байна.


тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.


Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв.


Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ.


Тэгэхэд Иехорам цэргийн дарга нар ба бүх тэрэгт цэрэгтэйгээ гатлан очив. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгт цэргийн дарга нарыг нь бүслэн байсан едомчуудыг цохижээ.


Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм.


Харин урван тэрслэгсэд, нүгэлтнүүд хамтдаа сүйрээд ЭЗЭНийг орхигсод мөхнө.


“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


Хилэнцэт явдал чинь чамайг шийтгэнэ, Урвалт чинь чамайг яллана. Мэдэгтүн, харагтун, ЭЗЭН Бурханаа чи умартсан Иймд ёр муу ба гашуун нь чиний хувьд байна. Надаас эмээхүй гэж дотор чинь үгүй юм” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн тэднийг хаяж, нүүрээ тэднээс буруулахад тэд бусдын хоол болно. Элдвийн гамшиг, хор хөнөөлүүд тэдэн дээр олноор буух тэр цагт “Энэ хор хөнөөлүүд бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж тэд хэлэх болно.


Тэд Бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, Тэд шүтээнүүдээрээ Намайг гомдоолоо. Тиймээс Би ард түмэн бус хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэднийг гомдооно.


Дараа нь Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Маккедагаас Либна уруу явж, Либнатай байлдав.


Тийнхүү тахилч Аароны хөвгүүдэд тэд хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Хеброныг бэлчээртэй нь, Либнаг бэлчээртэй нь,


Гэсэн ч та нар Намайг хаяж орхиод өөр бурхдад үйлчилсэн. Иймд Би та нарыг цаашдаа аврахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa