28 Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөөнд босоо ятга, ятга, бүрээн дуутай ирцгээв.
28 Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөө уруу босоо ятга, ятга, бүрээн дуутай ирсэн юм.
Давид болон Израилийн бүх гэр дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ, товшуур хөгжимтэй, хамаг чадлаараа Эзэний өмнө бүжицгээв.
Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэй хамаг чадлаараа Бурханы өмнө бүжицгээв.
дөрвөн мянга нь хаалгачид, дөрвөн мянга нь магтан дуулахдаа Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг байлаа.
Эд бүгд Асаф, Иедутун, Хеман нарт өгөх хааны заавар ёсоор эцгүүдийнхээ удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятган дээр ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв.
Иуда болон Иерусалимын бүх хүн Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм.
Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмрөн байв.
Бүжиглүүлэн тэднээр нэрийг нь магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.
Сэтгэл сүнс минь, сэрээч! Босоо ятга ба ятга аа, сэрээч! Үүрийн гэгээг би сэрээнэ.
Арван утаст ятга болон босоо ятгаар, Ятгын ая дуугаар тунхаглах нь сайн.
Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая!