Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 2:4 - Ариун Библи 2013

4 Үзэгтүн, Бурхан ЭЗЭНийхээ нэрд зориулахаар, өглөө орой, Амралтын өдрүүд, шинэ сар мөн манай Бурхан ЭЗЭНий баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэрт утлага ба байнгын тавиг талхыг өргөж, шатаалт тахилууд тахихын тулд Түүнд би өргөө босгож байна. Энэ нь Израильд мөнхөд ногдсон билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Үзэгтүн, амралтын өдрүүд, шинэ сарны гэх мэт манай Бурхан ЭЗЭНий тогтоож өгсөн баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэртнийг уугиулж, үргэлжид ил тавих талхыг тавьж, өглөө оройны шатаалт тахилуудыг өргөх ёстой. Үүний тулд би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр дээр өргөө босгож, Түүнд зориулах гэсэн юм. Энэ бол Израилийн мөнхийн үүрэг.

Onani mutuwo Koperani




2Шастир 2:4
16 Mawu Ofanana  

Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь залах хүүгээр чинь Өөрийн нэрд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу Бурхан ЭЗЭНийхээ нэрд би өргөө барих гэж байна.


Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэр алдарт өргөө барих сэтгэл чиний зүрхэнд байгаа нь маш сайн байна.


Соломон, ЭЗЭНд өргөсөн эвийн тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод Израилийн бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов.


Давид —Миний хүү Соломон балчир, чадал мөхөс байна. Гэтэл ЭЗЭНд баригдах өргөө бүх дэлхий дахинд алдаршин магтагдахаар маш сүрлэг байх ёстой юм. Тиймээс одоо би үүний бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө их хэмжээний бэлтгэлийг базаав.


Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахил мөн сайхан үнэрт утлага өргөдөг бөгөөд цэвэр ширээн дээр тавиг талх тавьдаг бөгөөд алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Бид Бурхан ЭЗЭНийхээ хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг түлхэн хаясан билээ.


Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулсан өргөөг, мөн өөрийнхөө хаант засгийн ордонг босгохоор шийджээ.


Энэ нь тавиг талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, Амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн тахилд зориулан мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм.


Аяа ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй, Таных шиг үйлс ч алга.


Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн!


Чи ширээн дээр тавиг талхыг байнга Миний өмнө байлгахаар тавь.


Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг бэлтгэхдээ тэрээр үүнийг уугиулах ёстой.


Тэрээр зоостой хүүдийг авч одов. Тэргэл сартай өдөр л буцаж ирнэ” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa