Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 2:3 - Ариун Библи 2013

3 Тэгээд Соломон, Тирийн хаан Хурамд үг илгээн —Та миний эцэг Давидад сайн хандаж, амьдрах өргөө барихад нь зориулан хуш мод илгээж байсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Тэгээд Соломон Тирийн хаан Хирамд үг илгээн —Та миний эцэг Давидтай нөхөрлөн, ордонгоо барихад нь зориулж хуш мод илгээж байсан шигээ надад ч мөн тэгж хандаач.

Onani mutuwo Koperani




2Шастир 2:3
18 Mawu Ofanana  

Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт илгээж тэд Давидад гэр барьж өгөв.


Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт түүнд зориулан гэр бариулахаар илгээв.


Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахил мөн сайхан үнэрт утлага өргөдөг бөгөөд цэвэр ширээн дээр тавиг талх тавьдаг бөгөөд алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Бид Бурхан ЭЗЭНийхээ хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг түлхэн хаясан билээ.


Тэд ажилаа дуусгаад, үлдсэн мөнгийг хаан, Иехоиада нарын өмнө авчирчээ. Уг мөнгийг ЭЗЭНий өргөөний хэрэглэл буюу үйлчлэл болон шатаалт тахилд зориулах хэрэглэл, алт мөнгөн сав, хэрэглэлийг хийхэд ашигласан билээ. Тэд Иехоиадагийн бүх өдөрт ЭЗЭНий өргөөнд үргэлжлүүлэн шатаалт тахилуудыг тахисаар байв.


Соломон бас Бурханы өргөөнд зориулсан бүх юмсыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ, тавиг талхны ширээнүүд,


Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн тушаал ёсоор Амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр ёслол болох Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Майхан баярын үед тахидаг байв.


Кореш хааны анхдугаар онд Кореш хаан зарлиг гаргахдаа «Иерусалим дахь Бурханы өргөөний тухайд, тахил тахидаг газар болгож өргөөг дахин босгогтун, түүний суурийг сэргээгтүн! Түүний өндөр жаран тохой, өргөн жаран тохой байх бөгөөд


Түүнчлэн түлээний хангамжийн төлөө тахилчид, левичүүд болон хүмүүсийн дунд бид шавга хаяж шодов. Энэ нь бидний эцгүүдийн бүлийн дагуу Бурханыхаа өргөөнд түүнийг аваачиж, хуульд бичигдсэн шиг жил бүр тогтоосон цагт Бурхан ЭЗЭНийхээ тахилын ширээн дээр шатаахын тулд билээ.


Чи ширээн дээр тавиг талхыг байнга Миний өмнө байлгахаар тавь.


Тахилын ширээн дээр өдөр бүр өргөх зүйл нь хоёр хурга болно.


Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.


Нөгөө хургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд үүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өргөгтүн.


Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг бэлтгэхдээ тэрээр үүнийг уугиулах ёстой.


Израилийн хөвгүүдтэй ярин “ЭЗЭН Миний баярууд буюу ариун цуглаанууд хэмээн та нарын зарлах баярууд эдгээр болой.


Тэр идээн өргөлийг авчирч, түүнээс атга дүүрнийг аваад, тахилын ширээн дээр өглөөний шатаалт тахилтай хамт шатаав.


Сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд согоггүй хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургыг шатаалт тахил болгон өргө.


Харин Амралтын өдөр согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурил, үүний ундаан өргөлийг өргөгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa