Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 19:3 - Ариун Библи 2013

3 Гэвч та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан сайн зүйлс бас бий гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Гэвч танд зарим сайн зүйлс бий, учир нь та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан юм гэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 19:3
16 Mawu Ofanana  

Бүх Израиль түүний үхэлд гашуудан, түүнийг оршуулна. Иеробоамын гэр бүл дотор тэр хүүхдээс л Израилийн Бурхан ЭЗЭНд тааламжит сайн зүйл олдсон учраас Иеробоамын гэрийнхнээс ганцхан тэр л хүүхэд булшинд оршуулагдана.


Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрхээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нядлах тахил тахихаар тэднийг даган Иерусалимд ирцгээв.


Тэр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүрмөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад байдал сайжрав.


Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулаагүй учир ёрын мууг үйлдсэн юм.


Тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэх гэрээнд оров.


Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв.


Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхааралаа хандуулсан ба бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.


Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд устаагүй байв. Ард түмэн зүрх сэтгэлээ эцэг өвгөдийнхөө Бурханд хараахан хандуулаагүй байлаа.


Тэр мөн Ахазиаг хайж, түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж аваад Иехүд авчран алав. Тэд “Тэр хүн ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээгээд оршуулжээ. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.


Иотам өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө зөв замаар явсан учраас хүчирхэгжсэн юм.


Хэдийгээр ариун газрын цэвэршлийн журмын дагуу биш ч гэлээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох ЭЗЭНийг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг гэв.


Учир нь Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.


Зүрх минь бат байна, Аяа Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би аялгуулан дуулна.


Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй.


Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин —Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторэтыг дундаасаа зайлуул! Зүрхээ ЭЗЭНд зориулж, зөвхөн Түүнд л үйлчил! ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аврах болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa