Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 19:11 - Ариун Библи 2013

11 Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд та нарыг ахлах тахилч Амариа, хаанд хамаатай бүхэнд та нарыг Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа захирах болно. Мөн левичүүд та нарын өмнө түшмэд байх болно. Хүчтэй байж үйлдэгтүн. ЭЗЭН зөвт нэгэнтэй хамт байх болтугай гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд ахлах тахилч Амариа та нарыг захирч, хаанд хамаатай бүхэнд Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа та нарыг захирах болно. Мөн левичүүд та нарын өмнөх түшмэд байх болно. Шийдэмгий үйлдэгтүн. ЭЗЭН цэх шулуун хүнтэй хамт байх болтугай гэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 19:11
28 Mawu Ofanana  

Миний хүү, энэ нь чамд биелэхэд, чиний тухайд Түүний айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барихад ЭЗЭН чамтай хамт байх болтугай.


Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй их байна. Босоод, ажиллагтун! ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв.


Тиймээс Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэхээр өөрсдийн зүрх, санаа сэтгэлээ хандуулагтун. Босож, ЭЗЭНий нэр алдарт зориулан баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун сав хэрэгслүүдийг оруулан тавихын тулд ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун гэв.


Хебрончуудаас Хашабиа ба түүний ах дүүс буюу мянга долоон зуун чадварлаг эрс Иорданы энэ баруун тал дахь Израилийн хэргийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч байв.


мөн түүний ах дүүс буюу эцгийн бүлийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун эрэлхэг хүчит эрс болой. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэрэгт реубенчүүд, гадчууд болон манассегийн хагас овгийн харгалзагчид болгов.


Тэгээд Давид өөрийн хүү Соломонд —Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хөсөр хаяхгүй.


Азариа Амариагийн, Амариа нь Ахитубын эцэг болж,


тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.


Харин та нарын үйлсэд шагнал буй тул хүчтэй байж, гараа бүү сулруул гэв.


Тэрээр шүүгчдэд —Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүнд бус, харин шүүлтийг үйлдэх үед чинь та нартай хамт байдаг ЭЗЭНд зориулан шүүдэг билээ.


Мөн Иерусалимд Иехошафат зарим левичүүд, тахилч нар мөн Израилийн эцгүүдийн бүлийн зарим тэргүүнүүдийг ЭЗЭНий шүүлтэд болон Иерусалимын оршин суугчдын дундах маргаануудыг шийдвэрлүүлэхээр томилов.


Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.


Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байна. Тэрээр шүүхэд хэргээ батлах болно.


Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогдох агаад Замд нь Тэр баярлаюу.


Иймээс сайн замаар яв Тиймээс зөвтийн харгуйг сахь.


Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.


ЭЗЭН ингэж айлдаж байна. Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.


Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түг түмдийн ЭЗЭНий элч юм.


Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв.


Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд үй олон Эзэнд нэмэгдэв.


Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эршүүд бай, хүчтэй бай.


Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай.


Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.


Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa