Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 18:7 - Ариун Библи 2013

7 Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин үргэлж бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлагийн хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 18:7
30 Mawu Ofanana  

Ахаб, Елиаг хармагцаа —Энэ чинь Израилийн үйлийг үзэгч чи юу? гэсэнд


ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.


Тэрээр —Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна гэж өчив.


Ахаб, Елиад —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэхээр чи өөрийгөө худалджээ.


Израилийн хаан, Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Иорам, Иехүг хараад —Иехү, амар тайван уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон ид шид олширсоор байхад юун амар тайван байх билээ? гэв.


Харин Микаиа —ЭЗЭН амьд! Бурхан надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ.


Гэвч Иехошафат —Бидэнд асуучихаар, ЭЗЭНий өөр эш үзүүлэгч энд алга уу? гэж асуулаа.


Тэгэхэд Израилийн хаан албатаа дуудан —Имлахын хүү Микаиаг даруй авчрагтун гэж тушаав.


Буруутыг нүгэл нь алах Зөвтийг үзэн ядагчид буруутгагдах.


Дайсны дуу хийгээд Буруутын дарамтаас болсон болой. Тэд над дээр хөнөөл авчирч Уурандаа тэд намайг үзэн ядаж байна.


Намгаас татан гаргаж, Намайг бүү живүүлээч, Үзэн ядагсад хийгээд Усны гүнээс намайг авраач!


Мэргэн зэмлэл дуулгавартай чихэнд Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу.


Өөлөх өөгүй нэгэн нь цус урсгагчдад занагдах. Чигч шударга нэгний амь нь хүртэл нэхэгдэх.


Басамжлагчийг бүү зэмлэ, Тэр чамайг үзэн ядна. Мэргэнийг зэмлэ, Тэр чамайг хайрлана.


Тэд үзмэрчдэд “Бүү үз” гэж, Эш үзүүлэгчдэд “Зөвийг бидэнд бүү эш үзүүл! Бидэнд тааламжит үгийг ярь, Зэрэглээг эш үзүүл! гэдэг.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Тэгээд түшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчин эрс ба бүх ард түмэнд ийм үгсийг хэлж гарыг нь сулруулж байгаа тул энэ хүнийг алагтун. Энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.


Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.


Иаковын гэрт ийм юм хэлж болох уу? «ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу? Эдгээр нь Түүний үйлдлүүд үү?» Чигч шулуун алхахуйд Миний үгс сайныг үйлддэг биш үү?


Хаан даруй цаазчин явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр нь очоод, шоронд Иоханы толгойг авчээ.


Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!


Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна.


Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг.


Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би дайсан чинь болсон хэрэг үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa