Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 18:26 - Ариун Библи 2013

26 Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд байлган, чангалангийн талх, усаар өл залгуул» гэж байна” гэж хэл гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 18:26
23 Mawu Ofanana  

Энэ явдлаас болж Аса үзмэрчид хилэгнэн түүнд уурласандаа түүнийг шоронд хийв. Мөн тэр үед Аса ард олны заримд нь хүч хэрэглэв.


Хаан харин түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэхэд нь


Түүний зам ямагт бат бэх байж, Таны шийтгэлүүд өндөрт, Тэдний хараанаас гадуур билээ. Бүх дайснуудаа тэр доромжилдог юм.


Үнсийг талх шиг идэж, Уух усаа нулимстайгаа би хольсон нь


Тэднийг нулимсан талхаар хооллож, Тэдэнд нулимсыг ихээр Та уулгалаа.


Мэргэн нь эмээж, ёрын муугаас зайлсхийх. Мунхаг нь догширч адгах.


Хэдийгээр Эзэн та нарт шаналангийн талх, чангалангийн усыг өгсөн боловч та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар Багшийгаа нүдээрээ харах болно.


Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.


Тэгтэл түшмэд Иеремиад хилэгнэж, түүнийг зодож жанчин, гяндан болгосон, гүүш Ионатаны гэрт түүнийг хорионд хийв.


Харин фарисайчууд үүнийг сонсоод —Энэ чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ.


Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.


Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд


Тэд энэ үг хүртэл түүнийг сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн —Энэ мэтийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй гэж хашхиралдав.


тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив.


Тэд Христийн үйлчлэгчид үү? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Зүдэл зүтгэлээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд байлаа.


Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө ерөөж, “Өөрсдийнхөө замаар бид гөжүүдлэн яваа ч амар тайван л байна” гэж бүү бодог. (Устай, ангамал аль алинд нь ийнхүү гамшиг авчирдаг.)


Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.


Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.


Давид —Намайг цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхад тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад ачийг бачаар хариулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa