Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 18:13 - Ариун Библи 2013

13 Харин Микаиа —ЭЗЭН амьд! Бурхан надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Харин Микаиа —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Миний Бурхан юу хэлснийг би ярих болно гэлээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 18:13
17 Mawu Ofanana  

Харин Микаиа —ЭЗЭН амьд! ЭЗЭН надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ.


Микаиаг дуудахаар явсан элч түүнд —Харагтун, эш үзүүлэгчдийн үгс нэгэн дуугаар хааны талд байна. Үгээ тэдний нэгнийх нь үг шиг болгож, сайныг яригтун гэв.


Түүнийг хааны өмнө ирэхэд хаан түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун. Тэд таны гарт өгөгдөх болно гэжээ


Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлэг. Харин Миний үгтэй нэгэн нь үгийг минь үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ? гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу Бурхан ЭЗЭНд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.


Тэд сонссон ч, эс сонссон ч чи үгсийг минь тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд тэрслүү юм.


Харин ЭЗЭНий тэнгэрэлч, Балаамд —Энэ хүмүүстэй хамт яв. Харин Миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам, Балакийн түшмэдтэй хамт явав.


Балаам хариу болгон —Аманд минь ЭЗЭН юу хийснийг би анхааран ярих ёсгүй гэж үү? гэлээ.


Гэвч Балаам хариуд нь —“ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой” гэж би чамд хэлээгүй гэж үү? гэж Балакт хэлэв.


“Балак мөнгө алтаар дүүрэн гэрээ надад өгөх байсан ч би ЭЗЭНий тушаалын эсрэг өөрийн хүслээр сайн, муу юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно” гэж хэлээгүй гэж үү?


Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ.


Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад,


Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг.


Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.


Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa