Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 16:9 - Ариун Библи 2013

9 Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 16:9
38 Mawu Ofanana  

Чи миний зээ нар, охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ.


Давид ард түмнээ тоолсны дараа зүрхэндээ шаналж, ЭЗЭНд —Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо ЭЗЭН минь, зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэж залбирав.


Аса болон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа.


“Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав.


Давид, Бурханд —Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэв.


Мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдаагүй ч Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш бүрэн зориулагдсан байв.


Асагийн хаанчлалын гучин тавдугаар он хүртэл ямар ч дайн гарсангүй.


Энэ явдлаас болж Аса үзмэрчид хилэгнэн түүнд уурласандаа түүнийг шоронд хийв. Мөн тэр үед Аса ард олны заримд нь хүч хэрэглэв.


Тэгээд тэр тэдэнд даалган —Та нар ЭЗЭНээс эмээхүй дотор, итгэлтэйгээр мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн.


Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай!


Гэвч тэдний Бурханы мэлмий иудейчүүдийн ахмадууд дээр байсан бөгөөд Дариус хаанд мэдээлэл очиж, үүний тухай хариу захидал буцаж иртэл тэднийг болиулсангүй.


Учир нь зөвхөн Тэрээр газар дэлхийн хязгаарыг ширтэж, Тэнгэрийн доорх бүгдийг хардаг билээ.


Замуудыг минь Та хардаггүй гэж үү? Алхам бүрийг минь Та тоолоогүй гэж үү?


Түүний мэлмий хүний замуудын дээр тогтож, Тэрээр бүхий л алхмыг нь хардаг.


Тэнгэр газар дээрхийг үзэхээр Хэн бөхийдөг вэ?


Сэнтийнхээ газраас Тэрээр Дэлхийн бүх оршин суугчдыг ширтдэг.


Тэд бүгдийн зүрхийг бүтээсэн Тэр агаад Тэд бүгдийн үйлсийг Тэр анхаарах болой.


Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Хайр энэрэлд нь найдагчдыг хардаг нь


ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.


Өөлөх өөгүйг тэмдэглэж, Үнэнч шулууныг үзэгтүн. Ийм хүмүүний ирээдүй Энх тунх билээ.


ЭЗЭНий мэлмий хаа сайгүй. Ёрын муу хийгээд сайныг ч бас харах.


Хүмүүний замнал ЭЗЭНий мэлмийн өмнө ил ажгуу. Хамаг жимийг нь Тэр дэнсэлюү.


Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.


Учир нь тэдний бүх замыг Би хардаг. Тэд нүүрнээс минь нуугдаагүй, хилэнц нь ч мэлмийнээс минь далдлагдаагүй.


Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ.


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


“Нүдтэй боловч хардаггүй, Чихтэй боловч сонсдоггүй, Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.


Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно.


харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.


Мунхаг аа, тарьдаг чинь үхэхгүй аваас амилахгүй.


Мунхаг галатчууд аа, хэн та нарыг ховсдов? Есүс Христ нүдэн дээр чинь нийтийн өмнө загалмайд цовдлогдсон бус уу?


Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.


Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ.


Самуел, Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израильд мөнхөд тогтоох байсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa