Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 15:15 - Ариун Библи 2013

15 Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Энэ тангаргаас болж бүх иудачууд баясан хөөрч байлаа. Учир нь тэд бүх зүрх сэтгэлээрээ тангараглаж, Түүнийг үнэхээр эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон болой. ЭЗЭН тэдэнд бүх талд амралтыг өгөв.

Onani mutuwo Koperani




2Шастир 15:15
31 Mawu Ofanana  

Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай.


Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрхээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нядлах тахил тахихаар тэднийг даган Иерусалимд ирцгээв.


ЭЗЭН түүнийг амраасан бөгөөд газар нутаг амар тайван байж, тэр он жилүүдийн туршид ямар ч дайн болоогүй тул тэрээр Иудад бэхлэлт бүхий хотуудыг босгов.


Тэрээр Иудад —Эдгээр хотыг босгож, тэднийг хана хэрэм, цамхаг, хаалга, хөндлөөр тойруулцгаая. Бид Бурхан ЭЗЭНээ эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээр бөгөөд Түүнийг хайсан учраас Тэрээр эргэн тойронд маань бидэнд амралтыг өглөө гэв. Ингээд тэд барьж босгоод, дээшлэн дэвжив.


Тэд бүх зүрх, бүх сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэх гэрээнд оров.


Тэд чанга уухайлах дуугаар, бүрээ, эвэр бүрээгээр ЭЗЭНд тангараг өргөлөө.


тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.


Гэвч зовлон шаналал дотроо тэд Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэж, Түүнийг эрэлхийлэхэд Тэр тэдэнд олдож байсан.


Бурхан тэднийг зовлон шаналан бүхнээр үймүүлсэн тул нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот устгаж байв.


Гэвч та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан сайн зүйлс бас бий гэв.


Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар түүнд амар жимрийг өгсөн юм.


Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа зүрхэнд минь байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.


Хүмүүст Бурхан юу бэлдсэн байсныг болон энэ бүх зүйл гэнэт өрнөснийг хараад Хезекиа болон бүх ард түмэн баярлан хөөрцгөөв.


Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав.


Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан левичүүд, бүх ард түмэнд —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун өдөр юм. Бүү халагла, бүү уйл гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв.


Хэрэв Тэрээр дуугүй байх аваас Хэн Түүнийг буруушааж чадах вэ? Хэрэв Тэр нүүрээ нуух аваас Хүн ч бай үндэстэн ч бай, Хэн Түүнийг харах вэ?


Бүхий л зүрхээрээ би Таныг эрэн хайсан. Тушаалаас тань холдон төөрөхийг Надад бүү зөвшөөрөөч!


Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.


Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав.


Зөвт хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан баясагтун, Зүрхээрээ чигч шударга бүгд ээ, Та нар баярлан хашхирагтун!


Мосе ирж, ЭЗЭНий бүх үг, бүх шийдвэрийг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар —ЭЗЭНий айлдсан бүх үгийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.


Түүний зам нь тааламжит Бүх жим нь амар тайван.


ЭЗЭН минь, Таны шүүлтийн замаар алхахдаа Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, Таныг дурсан магтах нь Сэтгэлийн маань хүсэл болой.


Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй, «Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж Иаковын үр удамд Би хэлээгүй. ЭЗЭН Би зөвийг айлдаж, Чигч шударгыг тунхаглаж байна.


Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.


ЭЗЭН Бурхан чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд мөн чиний дунд байгаа ирмэл хүмүүс баярлах ёстой.


Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм.


Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв.


Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан зарлиг тогтоолыг гаргав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa