Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 15:14 - Ариун Библи 2013

14 Тэд чанга уухайлах дуугаар, бүрээ, эвэр бүрээгээр ЭЗЭНд тангараг өргөлөө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Үүнээс гадна, тэд чанга дуу, хашхирах дуу, бүрээ, эвэр бүрээтэйгээр ЭЗЭНд тангараг өргөжээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 15:14
9 Mawu Ofanana  

Харин Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй үхэх ёстой байв.


Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв.


садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна.


Би мөн хувцасныхаа хормойг сэгсэрч, энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь Бурхан ийнхүү сэгсрэг. Тэр хүн ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.


Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун!


Мосе ирж, ЭЗЭНий бүх үг, бүх шийдвэрийг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар —ЭЗЭНий айлдсан бүх үгийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.


Тэгээд Мосе гэрээний номыг авч ард түмэнд уншиж сонсгов. Тэд —ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв.


Ард олон Иошуад —Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүнийг сонсож дуулгавартай дагах болно гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa