Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 14:7 - Ариун Библи 2013

7 Тэрээр Иудад —Эдгээр хотыг босгож, тэднийг хана хэрэм, цамхаг, хаалга, хөндлөөр тойруулцгаая. Бид Бурхан ЭЗЭНээ эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээр бөгөөд Түүнийг хайсан учраас Тэрээр эргэн тойронд маань бидэнд амралтыг өглөө гэв. Ингээд тэд барьж босгоод, дээшлэн дэвжив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэрээр Иудад хандан —Эдгээр хотуудыг босгож, тэдгээрийг хана хэрэм, цамхаг, хаалга, түгжээ зэргээр тойруулцгаая. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНийг эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээрээ. Бид Түүнийг хайсан бөгөөд Тэрээр бидний эргэн тойронд бидэнд амралтыг өглөө гэв. Ингээд тэд барьж босгоод, амжилт олжээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 14:7
21 Mawu Ofanana  

Асагийн бусад бүх түүх, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Гэвч тэрбээр насан өтөл үедээ хөл өвчтэй болов.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлж, хууль ба тушаалуудыг биелүүлэхийг иудачуудад тушаав.


ЭЗЭН түүнийг амраасан бөгөөд газар нутаг амар тайван байж, тэр он жилүүдийн туршид ямар ч дайн болоогүй тул тэрээр Иудад бэхлэлт бүхий хотуудыг босгов.


Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв.


Иудагийн хотуудад маш их хангамж мөн Иерусалимд дайчид ба эрэлхэг хүчит эрс түүнд байлаа.


Бениаминаас, эрэлхэг хүчит эр Елиада болон түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэсэн хоёр зуун мянган дайчин,


Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар түүнд амар жимрийг өгсөн юм.


Үүнээс гадна Амазиа, иудачуудыг цуглуулан тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс байгааг нь олж мэдэв.


Тэдний удирдлага дор гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. Тэд хааныг дэмжиж, дайсны эсрэг маш хүчирхэг, тулалдах чадвартай байлаа.


Тэрээр зориг орж, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог бат бэх болгож, их хэмжээний зэвсэг, бамбай хийв.


Тэр бас хана хэрэм, гулдан хаалга, хөндөл бүхий бэхлэгдсэн хотууд болох дээд, доод Бет-хороныг босгов.


Намайг Илгээгчийн үйлсийг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна.


Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.


Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв.


Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa