Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 14:2 - Ариун Библи 2013

2 Аса, Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд сайн, зөв зүйтэйг үйлдэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Аса өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв, сайныг үйлдэв.

Onani mutuwo Koperani




2Шастир 14:2
15 Mawu Ofanana  

Аса өөрийн эцэг өвөг Давидын адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг зайлуулав.


Гэвч мөргөлийн өндөрлөгүүд алга болсонгүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.


Абиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож тэд түүнийг Давидын хотод нутаглуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов. Түүний амьдралын өдрүүдэд арван жилийн турш газар нутаг амар тайван байв.


Тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж,


Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчиж, жижиглэн буталж, Кидрон гуунд шатаав.


Түүний зүрх ЭЗЭНий замуудад зоригжиж, тэрээр Иудагаас мөргөлийн өндөрлөгүүд болон Ашерагийн модон шонг зайлуулсан юм.


Тэрээр эцэг Асагийнхаа замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнээрээ эс гажив.


Тэгтэл эш үзүүлэгч Елиагаас түүнд зурвас ирж, хэлүүлэхдээ “Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН айлдахдаа «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй,


Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израиль хүн Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн модон шонгуудыг хуга цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж дуустал нураав. Дараа нь Израилийн хөвгүүд бүгд хотууд уруугаа, хүн бүр өөрийн эзэмшилдээ харьцгаав.


Хезекиа бүх Иуда даяар ийнхүү үйлдэв. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө сайн, зөв зүйтэй, үнэн зүйлсийг үйлджээ.


тахилын ширээнүүдийг тэр нурааж, Ашерагийн модон шон ба сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израиль газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчиж хаяв. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцжээ.


Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун баганануудыг хэсэглэн бутал.


Ариун ба зөвт байдалд Үүрд Түүний өмнө үйлчлэхийн тулд болой.


Та нар тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь яйруул, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэр газраас нэрийг нь арчин зайлуул.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa