12 ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав.
Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.
Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжиг, зуун мянган хүнийг олзлон иржээ.
мянга хоёр зуун тэрэгт цэрэг, жаран мянган морин цэрэгтэй ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс иржээ.
Тэгээд Иудагийн эрчүүд уухай хадаав. Тэднийг уухай хадаамагц Бурхан, Иеробоам ба бүх израиль хүнийг Абиагийн болон иудачуудын өмнө бут цохижээ.
Тэр өдөр авчирсан олзноос тэд долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил өргөв.
Тэднийг уухайлж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отолт тавьсанд тэд цохигдов.
Бурхантай хамт бид зоригтой байна. Өстнүүдийг маань гишгэлэгч нь Тэр билээ.
Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав.
Яг тэр өдөр ЭЗЭН, Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египет нутгаас гаргав.
Тэрээр зэвсэгт тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.
“Израилийн хөвгүүд ээ, Миний хувьд та нар Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Израилийг Египетийн нутгаас, Филистчүүдийг Кафтораас, Арамчуудыг Кирээс авчраагүй гэж үү?
Харин Эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай.
Тиймээс би зорилгогүй мэт гүйдэггүй, хий агаар цохих мэт нударгалдаггүй,
Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана.
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!
ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулав. Гибеонд тэд үй олноороо хядуулж, Бет-хорон уруу өгссөн замаар зугтав. Азека болон Маккеда хүртэл тэд цохигдов.