Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 14:11 - Ариун Библи 2013

11 Аса, Бурхан ЭЗЭНээ хашхиран дуудаж, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Харин бид Танд түшиглэн, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн учраас Бурхан ЭЗЭН минь ээ, бидэнд туслаач! Аяа, ЭЗЭН, Та бидний Бурхан! Нэг ч хүн Таны эсрэг зогсож чадахгүй” гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Аса өөрийн Бурхан ЭЗЭНийг дуудан, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Иймээс бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэж, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө, ЭЗЭН, Та бол бидний Бурхан. Нэг ч хүн Таныг бүү дийлэг” хэмээжээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 14:11
59 Mawu Ofanana  

Таны ард түмэн дайсантай тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн тэд Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний босгосон өргөө тийш хандан ЭЗЭНд залбирах үед,


Тэд Бурханд итгэдэг байсан тул тэд дайны үед Бурханд хандан хашхирдаг байв. Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байснаар тэд дайсныхаа эсрэг тусламж олж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг Бурхан тэдний гарт тушаажээ.


Харагтун, Бурхан бидний тэргүүнд, бидэнтэй хамт байгаа бөгөөд та нарын эсрэг түгшүүрийн дохио өгөхөөр Түүний тахилчид ч дохионы бүрээтэйгээ энд байна. Өө Израилийн хөвгүүд ээ, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНий эсрэг бүү дайтагтун. Та нар амжилтад хүрэхгүй шүү дээ гэв.


Иудачууд эргэх үедээ, харагтун, урдаасаа араасаа зэрэг довтлуулжээ. Иймээс иудачууд ЭЗЭНд хашхиран тахилч нар бүрээгээ хүнгэнүүлэн үлээв.


Тэгээд Иудагийн эрчүүд уухай хадаав. Тэднийг уухай хадаамагц Бурхан, Иеробоам ба бүх израиль хүнийг Абиагийн болон иудачуудын өмнө бут цохижээ.


Тэр үед Израилийн хөвгүүд ялагдсан бөгөөд Иудагийн хөвгүүд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд түшиглэсэн учраас давуу хүчтэй байжээ.


Аса түүний өөдөөс хөдөлж, тэд Мареша дахь Зефатагийн хөндийд тулалдахаар байрлалаа эзлэв.


Тэр үед үзмэрч Ханани, Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд —Чи өөрийн Бурхан ЭЗЭНд түшиглэлгүй, Арамын хаанд түшиглэсэн учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.


Тэрэгт цэргийн ахмадууд Иехошафатыг хараад —Энэ яг Израилийн хаан мөн байна гээд, түүнийг дайрахаар эргэв. Тэгэхэд нь Иехошафат тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав.


Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ.


Тэрээр эцэг Асагийнхаа замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнээрээ эс гажив.


Гэсэн ч хэрвээ та явбал яв, тулаанд тууштай бай. Харин Бурхан таныг дайсны өмнө унагаах болно. Учир нь туслах ба унагах эрх Бурханд бий гэв.


Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.


Үүнээс болоод Хезекиа хаан, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа нар залбиран тэнгэр өөд хашхирцгаав.


Түүнтэй хамт зөвхөн маханбодын гар байгаа бол бидэнд туслах бөгөөд тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН бидэнд байна гэхэд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.


Би зовлон шаналангийнхаа дунд ЭЗЭНд хашхирсанд Тэрээр намайг сонсов.


Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.


Бид ялалтад чинь баярлан дуулж, Бурханыхаа нэрээр бид тугаа мандуулах болно. ЭЗЭН бүх гуйлтыг чинь Биелүүлэх болтугай!


Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.


Тэд бөхийн унацгаасан, Харин бид босоцгоож, Цэх шулуун зогсоцгоосон.


Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв. Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.


Харин би өт, хүн биш! Би хүмүүсийн буруушаал болж Ард олонд жигшигдсэн юм.


Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, Зовлон шаналан бүгдээс нь Түүнийг аварсан болой.


ЭЗЭНд замаа даатга, Түүнд итгэж найд Тэгвэл Тэр биелүүлж өгнө


Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.”


ЭЗЭН, босооч, Хүмүүн бүү дийлэг, Үндэстнүүд өмнө тань шүүгдэг.


Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно.


Фараоныг ойртон ирэх үед египетчүүд хойноос нь хөөн ирж явааг Израилийн хөвгүүд харлаа. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭНд хандан хашхирцгаав.


ЭЗЭНий нэр бат цамхаг. Зөвт нь гүйн ороод аюулгүй.


Тэр өдөр Израилийн үлдэгсэд, Иаковын гэрийнхний амь хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг түшихээ болиод, харин ЭЗЭНийг, Израилийн Ариун Нэгэнийг үнэнээр түшнэ.


Хамартаа амьсгал нь байдаг Хүмүүнд хандахаа боль. Юуны учир тэр хүндлэгдэх ёстой гэж?


Аяа Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч Зөвхөн Танаар дамжуулан Нэрийг тань дурдах болно.


Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


таван хүн чинь зууг элдэн хөөх ба зуун хүн чинь арван мянгыг элдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно.


Хүчтэн дээр сүйрлийг цахилуулж, Бэхлэлтэд сүйрлийг ирүүлэгч нь Тэр юм.


Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь нүдний минь цэцгийд хүрдэг.


Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.


Зүрхээ бүү шаналга, Бурханд итгэ, мөн Надад итгэ.


Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ.


Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ.


Есүсийн нэрд итгэснээр Түүний нэр та нарын харж байгаа энэ хүнийг тэнхээтэй болгосон юм. Есүсээр дамжин ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ.


Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод —


Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?


Гэвч дайсны өдөөн хатгалгад түгшиж байна. Өстнүүд нь буруугаар ойлгож, «Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


ЭЗЭН, Гидеонд —Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв.


Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa