Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 13:11 - Ариун Библи 2013

11 Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахил мөн сайхан үнэрт утлага өргөдөг бөгөөд цэвэр ширээн дээр тавиг талх тавьдаг бөгөөд алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Бид Бурхан ЭЗЭНийхээ хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг түлхэн хаясан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг умартсан билээ.

Onani mutuwo Koperani




2Шастир 13:11
20 Mawu Ofanana  

Учир нь Абрахам Миний дуу хоолойг сонсон дуулгавартай дагаж, Миний журам заавар, Миний тушаал, Миний зарлиг болон Миний хуулийг сахисан билээ гэв.


Харин бидний хувьд, ЭЗЭН бидний Бурхан бөгөөд бид Түүнийг түлхэн хаяагүй. Аароны хөвгүүд болон левичүүд ажил албандаа ЭЗЭНд тахилчаар үйлчилж байна.


Тэгээд Соломон, Тирийн хаан Хурамд үг илгээн —Та миний эцэг Давидад сайн хандаж, амьдрах өргөө барихад нь зориулан хуш мод илгээж байсан билээ.


Үзэгтүн, Бурхан ЭЗЭНийхээ нэрд зориулахаар, өглөө орой, Амралтын өдрүүд, шинэ сар мөн манай Бурхан ЭЗЭНий баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэрт утлага ба байнгын тавиг талхыг өргөж, шатаалт тахилууд тахихын тулд Түүнд би өргөө босгож байна. Энэ нь Израильд мөнхөд ногдсон билээ.


зааварлагдсан ёсоор дотоод ариун газрын өмнө асаах шижир алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамтаар мөн


Тахилын ширээн дээр өдөр бүр өргөх зүйл нь хоёр хурга болно.


Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Та нар ариун зүйлсийн минь үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг тавив.»


Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүдийн төөрсөн шиг төөрч явалгүй, Миний үүргийг сахисан Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт үүнийг зориул.


Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав.


Мосе, Ааронд —Бойпроо авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавиад хотол түмэнд хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь ЭЗЭН уурлан хилэгнэж, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.


Үүнийг хийгтүн. Кора ба түүний нөхөд та нар бүгд өөрсдөдөө бойпруудыг аваад,


Үүл асрын дээр олон хоногоор саатахад Израилийн хөвгүүд ЭЗЭНий журам зааврыг сахин, аянд гардаггүй байв.


Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд ногдсон байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa