Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 12:7 - Ариун Библи 2013

7 Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа —Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэднийг удахгүй чөлөөлж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин эс цутгагдана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа —Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэдэнд бага зэрэг авралыг хайрлаж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин цутгагдахгүй.

Onani mutuwo Koperani




2Шастир 12:7
21 Mawu Ofanana  

Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.


Тэр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүрмөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад байдал сайжрав.


Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн Хезекиагийн өдрүүдэд тэдний дээр буусангүй.


Зовлон зүдүүрт орсон хойноо, тэр өөрийн Бурхан ЭЗЭНд хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов.


Манассе Түүнд залбирахад түүний гуйлтад Тэрээр сэтгэл хөдөлж, түүний айлтгалыг сонсож, түүнийг Иерусалимд, өөрийнх нь хаант засаг уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН, Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.


Явж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.


Учир нь тэд Намайг хаяж, өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газар дээр цутгах бөгөөд үл унтарна» гэж байна” гэв.


зүрх чинь зөөлөрч, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин Тэр өршөөнгүй байж Хилэнц нүглийг уучилж, эс устгасан. Уураа олонтаа эргүүлэн авч, Бүхий л хилэнгээ Тэр эс хөдөлгөсөн.


Уур хилэнгээ Таныг мэддэггүй үндэстнүүд дээр, Нэрийг тань дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.


Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг, Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ авсангүй.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж, Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч, Чи дуу хоолойг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.”


тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa