Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 12:15 - Ариун Библи 2013

15 Рехобоамын урьд хождын түүх нь удмын бичгийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичигдсэн бус уу? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайн дажин үргэлжилсээр байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Рехобоамын үйлсийг эхнээс нь дуустал, угийн бичгийнх нь тэмдэглэлийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичээгүй гэж үү? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайнууд үргэлжилсээр байв.

Onani mutuwo Koperani




2Шастир 12:15
13 Mawu Ofanana  

Гэвч Бурханы үг Бурханы хүн Шемаиад, ирж —


Давид хааны үйлс, эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд


Гэвч Бурханы хүн Шемаиад ЭЗЭНий үг ирж —


Шишакийн улмаас Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд —“Та нар Намайг хаясан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгч хаясан” гэж ЭЗЭН айлдлаа гэв.


Иеробоам хааны арван наймдугаар онд Абиа Иудагийн хаан болжээ.


Тэрээр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх Гибеагийн Уриелийн охин Микаиа байв. Абиа, Иеробоам нарын хооронд дайн болж байлаа.


Абиагийн бусад үйл хэрэг, түүний замнал ба түүний үгс нь эш үзүүлэгч Иддогийн тэмдэглэлд бичигдсэн билээ.


Асагийн үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртэл, харагтун, Израиль болон Иудагийн Хаадын номд бичигдсэн билээ.


Иехошафатын бусад үйл хэрэг эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.


Түүний урьд хождын бусад үйлс замнал нь Иуда болон Израилийн Хаадын номд бичигдсэн билээ.


түүний урьд хождын үйл хэрэг, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн юм.


Соломоны урьд хождын бусад үйл хэрэг нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэл, Шилогийн хүн Ахиагийн эш үзүүллэг болон Небатын хүү Иеробоамын талаарх үзмэрч Иддогийн үзэгдлүүд зэрэгт бичигдсэн бус уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa