Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




2Шастир 10:8 - Ариун Библи 2013

8 Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран өөртэй нь хамт өссөн, өөрт нь шадарлаж ирсэн залуустай зөвлөлдөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өсөж, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв.

Onani mutuwo Koperani




2Шастир 10:8
12 Mawu Ofanana  

Абсалом болон Израилийн хамаг ард олон —Архе хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.


Тэр тэдэнд —“Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж буй энэ ард түмэнд ямар хариулт өг хэмээн та нар надад зөвлөх вэ? гэв.


Зөвлөгөөг минь та нар үл ойшоон Гэсгээлтийг минь ч эс хүссэн учир


Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол.


Зөвлөгөөг сонсож, сургамжийг хүлээн авбаас Хожим ирээдүйд мэргэн байх.


Мэргэн зэмлэл дуулгавартай чихэнд Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу.


Анд болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи. Гай гамшиг тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь. Алсад буй ахаас ойр буй хөрш чинь дээр.


Мэргэнд соёрх Тэрээр улам мэргэн болно. Зөвтийг сурга, Тэрээр мэдлэгээ арвижуулна.


Хаан нь балчир, ноёд нь өглөөжин найрладаг гүрэн, ээ хөөрхий!


“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөгөө зохиож, Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч, Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa